Үндсэн цэс
Лаборатори зургаан сургуулийн багшийг гадаадад суралцуулна
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт Кембрижийн боловсролыг нэвтрүүлэх ажил эхэлж 21 аймаг, есөн дүүргээс тус бүр нэг сургуулийг сонгон авч лаборатори сургууль болгосон юм.

Сонгогдсон сургуулиудад 5-10 дугаар ангийн математик, англи хэл, байгалийн шинжлэл, хими, физик, биологи, газар зүй, түүхийн хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн хос хэл дээр зааж, турших ажлыг энэ жил эхлүүлнэ. Тиймээс эхний ээлжинд лаборатори зургаан сургуулийн багшийг гадаадад суралцуулахаар болжээ.  
Лаборатори 30 сургуульд Кембрижийн хөтөлбөрийг 2014 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон бол 2015 оноос эхлэн БСШУЯ-ны харьяа ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа бүх сурагч олон улсын стандартад нийцсэн чанартай боловсролыг эзэмшихээр болсон юм.

Б.Ариунтуяа

Сэтгэгдэл
Нийт: 0
Нэр:
Сэтгэгдэл:
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Санал болгох
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. (c) www.time.mn