Үндсэн цэс
Цахим гадаад паспорт олгох журам хэрэгжиж эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 320 дугаар тогтоолоор дипломат, албан паспорт, буцах үнэмлэх олгох, эзэмших, хадгалах журмыг шинэчлэн батлаад байгаа билээ.

Тус журамд төрийн өндөр, дээд албан тушаалтан, төрийн албан хаагч нарт цахим дипломат болон албан паспорт олгох шийдвэр тусгагдсан бөгөөд журмыг 2013 оны аравдугаар сарын 01-нээс буюу өчигдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлээд байгаа юм байна.

Эдгээр цахим паспорт эзэмших эрх бүхий албан тушаалтан паспорт мэдүүлэх материалаа Гадаад харилцааны яамны Консулын газарт бүрдүүлж өгөхийн зэрэгцээ өөрийн биеэр зураг, хурууны хээ өгөх шаардлагатай аж. Дээрх шийдвэртэй холбогдуулан өмнө нь олгосон дипломат, албан паспортад сунгалт хийхгүй бөгөөд хүчинтэй хугацааг нь дуустал аль ч улс оронд  зорчих боломжтой гэнэ.

Р.Оргил

Сэтгэгдэл
Нийт: 0
Нэр:
Сэтгэгдэл:
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Санал болгох
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. (c) www.time.mn