Үндсэн цэс
86.5 сая төгрөгийн өртөгтэй оношлогооны тоног төхөөрөмжтэй боллоо
Орхон-Уул аймаг дахь төвийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв нэн шаардлагатай долоон нэр төрлийн 12 тоног, төхөөрөмжтэй боллоо. Уг төхөөрөмжийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийлүүлж байгаа юм байна.

Тоног, төхөөрөмж нийлүүлэх тендерт “Сүвэн Уул” ХХК шалгарч Солонгос, Герман, Чех улсад үйлдвэрлэгдсэн сүүлийн үеийн дэвшилтэт аппарат болох хяналтын монитор дөрөв, тархины допсер суурин нэг, тариурын автомат шахуурга хоёр, тархины цахилгаан бичлэгийн аппарат нэг, задлангийн иж бүрдэл нэг зэргийг хүлээлгэн өглөө.

Эдгээрийн нийт өртөг 86.5 сая төгрөг болсон байна. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Түргэн тусламж, Сэхээний тасагт эдгээр төхөөрөмж нь нэн шаардлагатай байсан аж. Өмнө нь ОХУ-д үйлдвэрлэсэн аппаратаар үйлчилгээ үзүүлж байсан бөгөөд ялангуяа Сэхээний тасгийн унтуулгын эмч нар чагнуур, даралтын аппаратаас өөр багажгүй байсан гэнэ. Тэгвэл шинэ төхөөрөмж нь өвчтөний биеийн бүхий л өөрчлөлтийг нарийн хэмжиж яаралтай үед цаг алдалгүй арга хэмжээ авах боломж бүрдэж байна. Мөн тархины мэдрэлийн оношилгоо, цахилгаан бичлэг хийдэг аппараттай болсон тул энэ бүс нутгаас Улаанбаатар хот руу зорчих өвчтөний тоо ч багасах аж.

У.Оргих


Сэтгэгдэл
Нийт: 0
Нэр:
Сэтгэгдэл:
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Санал болгох
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. (c) www.time.mn