Үндсэн цэс
Гар таны нэрийн хуудас
Эмэгтэй хүнийг анх харахад хамгийн түрүүнд илэрхийлдэг зүйлс нь нүүр, гар байдаг билээ. Анх хүнтэй танилцахаас эхлээд бүхий л харилцаа, үйлдэлд гар оролцдог. Тийм ч учраас гарынхаа арьсыг нүүрээ хэрхэн анхаардаг шигээ арчилж, хайрлах хэрэгтэй. Гарын арьс гадны нөлөөнд хамгийн их өртдөг, хуурайшихдаа амархан байдаг. Тиймээс өдөр тутам гараа угаахаас эхлээд хэрхэн арчлах зөвлөгөөг та бүхэнд хүргэе.

ЭНГИЙН УГААЛТЫГ Ч АНХААР

Гараа угаахдаа халуун биш хүйтэвтэр усанд угааж занших хэрэгтэй. Ингэснээр гар үрчийх, хуурайших, хагарахаас хамгаална. Гараа угаасны дараа сайтар арчих хэрэгтэй. Өвлийн улиралд чийгтэй гартай гарах нь таны гарыг үхмэл харагдуулдаг талтай. Мөн крантны ус хатуулаг ихтэй учир гарын арьсыг их цочроодог. Тиймээс гараа угаасны дараа арьсандаа тохирсон гарын тосыг байнга түрхэж байвал таны гар байнга булбарай, зөөлөн, өнгөлөг харагдах болно.

ЭНХРИЙ АРЧИЛГАА-ТОС

Арьс бүхэн өөр байдагтай адил гарын тос мөн өөр өөр байдаг. Тиймээс зөвхөн өөрийн арьсанд тохирсон тосыг олж хэрэглэх нь чухал. Гэхдээ бактерийн эсрэг саван, тосыг байнга хэрэглэх нь гарыг арьсыг хуурайшуулж үхмэл болгодог ба нянгийн эсрэг дархлааг сулруулдгийг анхаарах хэрэгтэй. Тослог ихтэй, чацаргана агуулсан тос гарын арьсанд нэн тохиромжтой. Гарын тосыг түрхэхдээ байнга массажлан түрхэж байвал илүү тустай. Гарын арьс хөгшрөх тусам суларч, үеүд дээр үрчийлт үүсч эхэлдэг учир үенд илүүтэй массаж хийх хэрэгтэй. Тосоо түрхэж массажлахдаа гарыг дээш татах маягаар хийж өгвөл үрчийхээс сэргийлнэ.

Гартаа тос түрхэж массажлангаа хумсандаа ч мөн адил түрхэж өгөх хэрэгтэй. Хумс тань илүү мах ихтэй бол түүнийгээ зөөллөн тос сайн түрхвэл сөрдийж хатуурч ургах нь багасна. Нүүрэнд суурь тавьж нар салхинаас хамгаалдаг шиг хумсыг ч мөн адил гадны нөлеө бүхий зүйлүүдээс хамгаалж зориулалтын бүтээгдэхүүнүүдийг түрхэж байх хэрэгтэй. Арчлалгүй, өөрийнхөөр нь байлгах юм бол гэмтэж, хуурайшиж, сэмрэх талтай. Нас ахих тусам гарын арьс, хумс нь өнгө, уян хатан чанараа алдаж нимгэн болж үрчийдэг тул гараа зөв арчилж сураарай, бүсгүйчүүд минь.

ХУУРАЙШСАН ГАР, ӨНГӨ АЛДСАН ХУМС БАЯРТАЙ!

Гар тань хуурайшиж, өнгөө алдаж эхэлсэн бол дараах зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй.

-Нэг цайны халбага төмсний цардуул дээр аяга халуун ус хийгээд, дараа нь литр хүртэл бүлээн ус хийнэ. Үүнд гараа хийж

15-20 минут байлгана. Үүнийг долоо хоногт 2-4 удаа хийвэл сайн. Мөн халуун бүлээн бигнүүр гартаа сайн тавьж байх хэрэгтэй.

-Чанасан төмсийг нухаш болгоод сүүтэй холино. Бэлэн болсон нухашаа гартаа сайтар түрхээд 15-20 минутын дараа хүйтэн бүлээн усанд угааж гарын тосоо түрхэнэ. 7 хоногт 2-4 удаа хийнэ.

ГАРЫН АРЬСАНД ТОС ТҮРХЭХ, МАССАЖЛАХ ЗААВАР:


Гараа сайтар хүйтэн бүлээн усаар угаасны дараа нойтон чийгтэй дээр нь тосоо түрхэж массажаа хийж өгнө. Нойтон чийгтэй дээр нь тос түрхсэнээр гар илүү чийг авч өнгөлөг болно.

1. Чийгтэй гартаа тосыг гарын үзүүрээс тохой хүртэл түрхэнэ.

2. Хуруунуудын угнаас үзүүр хүртэл салаавчилж татна.

3. Хуруунуудын хоорондох үеүдийг сайтар илж массажилж өгнө. Энэ нь үеийг жижиг болгон үрчийлтийг багасгана.

5-6. Хуруунуудаа салаавчилж бариад дээш доош болгох замаар эрхий хуруугаараа алгандаа тойрог маягаар даран массажилж өгнө.

7.  Гараа уян хатан байлгах нь таны гарын үрчийлтийг багасгаж өгнө.

8.  Хуруунуудаа дахин шувтарч хурууны үзүүрт хумсаараа дарж өгнө.

Тосоо түрхэхдээ хуруунуудын үзүүрээс хойш нь чиглэлтэй түрхэж өгнө. Ингэснээр үе болон гарын үрчийлт багасна.

9-13. Тосоо түрхэж массажилж дууссаны дараа гар хэт хуурайшиж хатуурсан тохиолдолд халуун бигнүүр, харин бусад үед хүйтэн бигнүүрийг 10-15 минут тавьж өгнө.

ХУМС Ч БАС АРЧИЛГААНД ДУРТАЙ


Та заавал маникюрт орж хумсаа янзлуулах-гүйгээр өөрөө өөртөө гоо сайханч болж болох юм. Дарааллын дагуу хийгээрэй.

14. Хумсаа тосон ацетоноор цэвэрлэнэ.

15. Хумсныхаа эргэн тойронд мах дэвтээгчээ түрхэж өгнө.

16. Дараа нь мах түлхэгчээр хумсны толиог зурахгүйгээр махаа хойш нь сайтар түлхэнэ.

17. Үүний дараа бамбараа эргүүлэх маягаар махны эргэн тойрныг цэвэрлэж хойш болгож арчина.

18-22. Махаа зөв авах нь хамгийн чухал. Эхлээд хажуу талаа дээш чиглэлтэй лав биш, зөвхөн бамбараараа эргүүлж сөрдийж гарсан хэсгийг авна. Дараа нь махны дээд талын хэсгийг авна. Энэ хэсэг нимгэн байдаг тул болгоомжтой авах хэрэгтэй. Дараа нь нөгөө хажуу талыг дээш чиглэлтэй авна.


23. Тосон ацетоноор хумсаа цэвэрлэж авна.

24. Хумсны толио, өндгөнд тааруулж хэлбэрийг засна. Эхлээд хумсны урд талыг нэг чиглэлд татаж хуурайдана. Хоёр тийш нь үрж хуурайдвал хумс сэмэрч ургахгүйд хүрдэг.

25-26. Max авахтай адил хоёр талыг хумсныхаа мах, толионд тааруулж үрж өгнө.

27-28. Дараа нь толио өнгөлөгчөөр дараалан өнгөлнө.

Толио өнгөлөгч нь 2 ба 4 талтай байдаг ба өнгийн дарааллаар өнгөлнө.

29. Үүний дараа хумсны oil буюу тэжээлийн тосыг хумсандаа шингэтэл массажилж түрхэнэ.

Мөн адил тосон ацетоноор арчиж авна.

30. Үүний дараа хумсны хатууруулагч болон hardner-r /хумс хатууруулагч/ түрхэж болно.

Нүүрийг нарны тос түрхэн хамгаалдагтай адил хумсыг ямар ч будаг, бэхжүүлэгчгүйгээр байлгаж болохгүй.

Ингээд будалтаа хийхэд бэлэн боллоо.

Сэтгэгдэл
Нийт: 0
Нэр:
Сэтгэгдэл:
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Санал болгох
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. (c) www.time.mn